Рентген туяа гэдэг нь 0.01-10 нанометрийн гэрлийн долгионы урттай цахилгаан соронзон туяаны нэг юм. Германы физикч Wilhelm Conrad Röntgen 1895 онд рентген туяаг анх нээж 1901 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өдгөө энэхүү туяа нь анагаахын ухааны оношлогоо болон судалгаа шинжилгээний салбарт түгээмэл хэрэглэгдэж байна. Бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн эрхтэнүүдийн бүтцийг тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношлогооны шинжилгээ юм. Рентген аппаратын нимгэн хальс хүний нуруун талд байрлах ба маш бага хэмжээний рентген цацраг дамжуулагч камер эсрэг талд нь байрлаж, хүний биед рентген цацраг нэвчүүлдэг. Хүний биеийн эдүүд бүр өөрийн нягтын ялгаанаас хамааран рентген цацрагийг харилцан адилгүй нэвтрүүлдэг. Жишээлбэл: ясны эд рентген цацрагийг илүү их хэмжээгээр шингээдэг бол уушиг агаараар дүүргэгдсэн байдаг тул цацрагийг бага шингээж ихэнх нь уушгийг нэвтлэн гардаг.
- Мэндчилгээ
- Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...
2011/12/16
Рентген шинжилгээ
Рентген туяа гэдэг нь 0.01-10 нанометрийн гэрлийн долгионы урттай цахилгаан соронзон туяаны нэг юм. Германы физикч Wilhelm Conrad Röntgen 1895 онд рентген туяаг анх нээж 1901 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өдгөө энэхүү туяа нь анагаахын ухааны оношлогоо болон судалгаа шинжилгээний салбарт түгээмэл хэрэглэгдэж байна. Бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн эрхтэнүүдийн бүтцийг тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношлогооны шинжилгээ юм. Рентген аппаратын нимгэн хальс хүний нуруун талд байрлах ба маш бага хэмжээний рентген цацраг дамжуулагч камер эсрэг талд нь байрлаж, хүний биед рентген цацраг нэвчүүлдэг. Хүний биеийн эдүүд бүр өөрийн нягтын ялгаанаас хамааран рентген цацрагийг харилцан адилгүй нэвтрүүлдэг. Жишээлбэл: ясны эд рентген цацрагийг илүү их хэмжээгээр шингээдэг бол уушиг агаараар дүүргэгдсэн байдаг тул цацрагийг бага шингээж ихэнх нь уушгийг нэвтлэн гардаг.
Subscribe to:
Posts (Atom)