My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

Дүрслэл оношлогооны хөгжлийн түүх

Зураг 1. Рентген зураг авч байгаа байдал, XIX зуун.

1895 онд Вильгельм Конрад Рентген гэдэг хүн рентген туяаны үйлчлэлийн дор фото хальсанд буусан сүүдрийг анх тэмдэглэснээр түүх эхэлсэн. Фото хальсан дээр гарын бугуйн эдэд рентген туяаг нэвтрүүлснээр бугуй ясны дүрслэл илэрсэн. Энэ нь дэлхийд хамгийн анхны анагаахын дүрслэл оношлогооны нээлт байсан. Рентген зураг авах шинжилгээ нь бүх дэлхийгээр маш хурдан тархацтай хөгжсөн. 1896 онд Орос улсад анхны рентген зургийг авсан. 

1918 онд Орос улсад анхны рентген судлалын клиникийг байгуулсан. Рентген зураг авалтыг ихэнх өвчний оношлогоонд ашиглаж байсан. Ялангуяа уушигны рентген зураг авалт идэвхтэй хөгжсөн. 1921 онд Санкт-Петербург хотод анхны нүүр ам судлалын рентген кабинетыг нээсэн. 

Орчин үед рентген зураг авалт нь яс-үе тогтолцооны гэмтлийн оношлогоонд өргөн хэрэглэх болсон. Мөн уушигны эмгэгийн оношлогоонд гол үүрэг гүйцэтгэдэг ба ялангуяа урьдчилан сэргийлэх (скрининг) арга болдог. Тодосгогч бодистой рентген зураг авалтыг дотор рельефа хөндийт эрхтний байдлыг үнэлэхэд, свищ хөндий гэх мэт өөрчлөлтийг илэрүүлэхэд ашигласаар байна. 

цааш үргэлжлэл бий...