Соронзон
доргионы дүрслэл (МRI) – радио-долгионы давтамжийн тусламжтайгаар тархины
бодист агуулагдаж байгаа химийн бодис, тухайлбал, устөрөгчийн цөмийн нягтшлын
хувиарлалт, түүний физикийн шинж чанарыг хувьсах болон тогтмол соронзон талбайн
дохиоллоор тодорхойлон, тархины бүтцийн байдлыг дэлгэцэнд буулгахад
үндэслэгдэнэ. МRI-ийн зураг энэ бүлэгт бий.
Үндсэн гол дүрслэл дараах
үзүүлэлтээр илэрхийлэгдэнэ:
T1- хэмжилт: анатомийн бүтцийг нэн тодорхой харуулах ба T2- дүрстэй харьцуулан үзэж болно. Өөхний эд тод цайвар (дохиолын эрчим өснө), бусад эд янз бүрийн хэмжээгээр хар дүрс үүсгэнэ. Урсаж буй цус хар харагдана.
T2- хэмжилт: эмгэг голомтыг тод харуулах бөгөөд ихэнх голомт хавангийн ус агуулсан байх учир цагаан дүрсээр илрэнэ. Өөхний эд болон шингэн тод цагаан харагдана.

МRI-ийн давуу тал
Цацраг гаргахгүй;
Судасжилтыг тодруулагчгүй харуулна;
Зүслэгийг ямар ч байрлалаар хийнэ (ж: эгц, хажуу, хөндлөн; нуруунугасны болон судасны зургийг сайн харуулна);
КТ-ийн зүслэгт ястай давхацсан сүүдэр гардаг хэсгийн - гавлын арын хонхор, гавал-хүзүүний уулзварын зургийг тод үзүүлнэ;
Зөөлөн эдийг тод илрүүлэх өндөр чанартай;
Хорт хавдрын үе шатыг тогтоох, жнь: ясны чөмгийг гэмтээсэн эсэхийг илрүүлнэ;

МRI-ийн сул тал
Өндөр үнэтэй;
Хаалттай өрөөнд үлдэхээс айх тохиолдол (15-60 мин ховсдох, хөгжим сонсгох, тайвшруулах бэлдмэл хэрэглэх);
Хөдөлгөөний хүчин зүйлийн нөлөөнөөс зураг авах цаг уртсана;
Кальцийн зургийг гаргах боломжгүй;
Төмөрлөг-соронзон бүтэцтэй гаднын биет биед байгаа тохиолдолд зураг авах хориотой (судасны хавчуур, сонсголын протез, хиймэл хавхлага гм);
Мэдээгүйжүүлэгтэй өвчтөнд хийхэд бэрхшээлтэй;

No comments:
Post a Comment