My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2012/07/11

Тархины хавдар



Тархины хавдар хүний бие махбодид тохиолдох хорт хавдрын дотор 6%-ийг эзэлнэ. Өнөөдөр манай гариг дээр жилд 100 000 хүн амд 6 жил тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
Хүний уураг тархи ба мэдрэлийн эсүүд хорт хавдартай болох нь гавал тархины гэмтлүүд, хордлого, рентген туяаны нөлөөлөл эрсдэлт хүчин зүйлс болно. Мэдрэлийн эсүүдэд тохиолдох хорт хавдрын эсзүйн бүтэц нь хүйсний онцлогоос ихээхэн хамаардаг байна. Тухайлбал медуллобластом, герминатив хавдар нь эрэгтэйчүүдэд зонхилон оношлогддог бол эмэгтэйчүүдэд менингиом ба неврином хэлбэрийн хавдраар өвддөг.