My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/11/04

Ханиад эмчлэх энгийн аргууд

Ханиад хүрсэн анхны шинж илрэнгүүт хувинтай халуун усанд хөлөө дүрж хэсэг байсны дараа хүйтэн усаар хөлөө зайлаад орондоо орж хэвтэнэ. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж өвчлөмтгий явцыг зогсоох үйлчилгээтэй. 
С витанминаар баялаг нимбэгний шүүстэн, нохойн хошуутай цай буюу ундаа биеийн эсэргүүцлийг сайжруулдаг тул ханиадтай үед өдөрт 0.25-0.5 г хүртэл хэмжээтэй хэрэглэж байх хэрэгтэй. Балжингарав цэцгийн хандтай халуун усаар хамар амыг утах нь гайхалтай сайн үйлчилгээтэй. 

Хамрын шуухинаа болон ханиалгаж байх үед нэг литр халуун усанд 3-4 дусал шингэн гавар дусааж, битүү халуун уураар амьсгалан утах нь сайн үйлчилгээ үзүүлдэг. Гараа халуун усанд дүрээд 10минут болгох үедээ усны хэмийг аажим аажмаар /35-42/ ихэсгэх нь хамар салстын цусны эргэлтийг сайжруулна. 
Сүүг унтахынхаа өмнө содтой, шоколадтай эсвэл жимсний цайтай хөөрүүлж халуунаар нь уувал хурц ханиадыг намжаана. 
Ханиалгаж байх үед цээж нуруунд эфирийн тос агуулсан тосоор иллэг хийж, халаасан алчуур, даавуугаар ороож орондоо хэвтэнэ. 
Хэрвээ ханиад хүндэвтэр, хурдан явцтай бол нэг хоолны халбага сонгины шүүсийг зөгийн балтай хольж хоёроос гурван цаг тутамд уухад энэ бэлдмэл нь антибиотик шиг хурдан үйлчилгээ өгнө. Их халуурах нь тухайн өвчин үүсгэгчээс хамгаалах бие организмын урвал юм. Гэсэн ч халуурвал хөлийнхөө эрээн булчинд бигнүүр тавиарай. Нэг удаагийн ийм үйлдэл нь халууныг нэгээс хоёр хэмээр уулгана. Бигнүүр тавихдаа цагаан ууцаар ороосон урт оймс хэрэглэж болно. 1.5 литр бага зэрэг усанд цагаан цуу хийгээд сайтар хутгасны дараа оймс буюу бигнүүрээ норгоод зөөлөн мушгиж алчуураар гадуур нь ороож орондоо хэвтэнэ. 
Хий ханиалгын үед цэвэрлэсэн луувангийн үзүүрийн хэсгийг ухаж хоолны хоёр халбага зөгийн бал хийж зузаан цаасанд бооно. 3-4 цагийн дараа хүүхэд, настай хүнд цайны халбагаар өмнө өгнө. Хөхүүл хүүхдэд цайны халбага зөгийн бал, хоолны 2 халбага аньсны шүүс, жаахай давс хольж, 250гр усанд хийж, 10минут буцалгасны дараа хөргөж, 2цаг тутамд өгнө.

1 comment: