My Photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/21

Шамбарам буюу Цагаан мах урвах, геморрой


Шамбарам буюу цагаан мах урвах өвчнөөр дэлхийн хүн амын 1000 хүн тутмын 140-160 нь шамбарамаар өвчилсөн байдаг бөгөөд хүн амын дунд элбэг тохиолддог өвчний нэг. Мөн насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм. Монголын нийт хүн амын 30 хүртэлх хувь нь шаналдаг бол 56 хувьд нь уг өвчний анхны шинж тэмдэг илэрч байна гэсэн албан бус тоо байдаг байна. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог. Шамбарам өвчин нилээд шаналгаатай өвчний тоонд ордог. Эмчид хандахаас ичих, эвгүй байдалд орохоос айх зэрэг сэтгэлзүйн саад тотгор нь өвчнийг архагшуулж, хүндрүүлэх нь бий. Хүмүүсийн хэлдгээр цагаан мах эргэх буюу шамбарам өвчин гэдэг нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, урваж гарах, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, зэрэг шинж тэмдгээр илэрч хүндэрсэн үедээ хөдөлмөрийн чадварыг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг өвчин юм.
“Шамбарам” гэдэг ерөнхий нэрийн дор зөвхөн шамбарамын зангилаа төдийгүй, хошногоны амсар орчмын цууралт,  шулуун гэдэсний цоорхой ч хамруулан үзэх нь бий.
Ингэж үүссэн судасны цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог байна. Энэхүү шамбарамын зангилааны үүссэн байршлаас шалтгаалан гадна ба дотор байрлалтай гэж ангилж үздэг бөгөөд хавсарсан хэлбэртэй ч байдаг. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай байх бөгөөд яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Шалтгаан:
Шамбарам нь бага аарцаг болон шулуун гэдэсний хураагуур судасны сүлжээний цусны даралт нь ихсэн, эргэлт удааширснаас болж үүсдэг. Хураагуур судасны өргөссөн хэсэг нь салаалах, шархлах, хавчигдах, бөглөрөх, өтгөн чөлөөтэй гадагшлахад саад болох, эсвэл хошногыг бүрэн таглах гээд янз бүрээр хүндрэх аюултай.
Шамбарам үүсэхэд:
1.    Хувийн ариун цэвэр сахиагүй
2.    Уламжлалт бус бэлгийн харьцаа
3.    Өтгөн хатах. Энэ нь амьдралын хөдөлгөөн багатай хэмнэлтэй холбоотойгоос гадна гол нь буруу хооллосноос болдог. Хэрэв өдөр тутмын хоол хүнсэнд эслэгээр баялаг ургамлын гаралтай хүнс дутагдвал хоол боловсруулах эрхтний илүүдэл нь шулуун гэдсэнд удаан хугацаанд оршдог Тиймээс өдөрт 2 л багагүй шингэн ууж байх нь өтгөн хаталтаас сэргийлнэ. Аагтай цай, кофөг бага ууж бай. Учир нь эдгээр нь шээс хөөлгөх үйлчилгээтэй тул өтгөн хатах магадлалыг ихэсгэдэг.
4.    Олон дахин гүйлгэх. Клизм болон туулгах эм. Эдгээрийг тогтмол хэрэглэвэл ходоод “залхуу” болж, өтгөн хатах үндэс болдог.
5.    Архи спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх.  Эдгээр хорт зуршил нь ходоодны салстыг цочроож, ходоод гэдэсний үйл ажиллагааны цусан хангамжийг хүчтэй болгож бохирын шүлтлэг, хүчиллэг найрлагыг алдагдуулдаг.
6.    Ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх
7.    Удаан хугацаагаар суух. Шамбарам өвчнийг дээхэн үед түшмэлийн өвчин гэдэг байжээ. Хэрэв та өдөржин суугаагаар ажилладаг бол явган явах бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Амьдралын хөдөлгөөнт хэв маяг шамбарам өвчнөөс сэргийлэх шилдэг арга.
8.    Жирэмслэлт болон төрөлт
9.    Удамшлын болон хураагуурын бүтцийн төрөлхийн дутагдал зэрэг нь хамгийн ихээр нөлөөлдөг.
10. Элэгний эмгэгийн үед хоёрдогчоор үүсч болно.

 цааш үргэлжлэл бий...


No comments:

Post a Comment