My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/19

Хүний биологийн цаг

Шөнийг 01 цаг: Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.
Шөнийн 02 цаг: Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан хэмээр ажиллана. Элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулж байдаг. Юуны өмнө хорт бодисуудыг зайлуулж, “их цэвэрлэгээ” хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе, цай ялангуяа спиртийн төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга сүү уувал сайн.
Шөнийн 03 цаг: Бүх бие тавирч бүрэн суларсан байна. Энэ үед цусны цохилт, амьсгал хамгийн удаан байна.
Шөнийн 04 цаг: Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр хурна. Энэ цагт хүмүүс голчлон нас бардаг. Бие эрхтэн хамгийн удаан ажиллаж, харин сонсгол хурцдан өчүүхэн дуу чимээнд сэрнэ.
Өглөөний 05 цаг: Бөөр тайван юу ч ялгаруулахгүй. Харин энэ үед боссон хүн маш түргэн хугацаанд сэрнэ.
Өглөөний 06 цаг: Даралт ихсэж зүрхний цохилт түргэсэн, судаснуудад цус булгилж эхэлнэ. Унтахыг хүсэвч бие махбодь өөрөө сэргэнэ.
Өглөөний 07 цаг: Биеийн эсргүүцэл сайжирсанаар өөрийгөө хамгаалах чадвар өндөрсөх үе.
Өглөөний 08 цаг: Бие амарч, бие махбодийг хорт бодисоос элэг бүр мөсөн ангижруулсан байна. Энэ үед арх яасан ч ууж болохгүй.
Өглөөний 09 цаг: Сэтгэл санаа өөдрөг тэнүүн болж, өвчин мэдрэх мэдрэмж буурна. Зүрх дээд хэмжээгээр ажиллана.
Өглөөний 10 цаг: Идэвхи улам өндөржинө. Уулыг ч эргүүлмээр санагдана. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ үеийг дэмий өнгөрөөх хайран.
Өдрийн 11 цаг: Зүрх урьдын адил сэтгэхүйн идэвхтэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядрахаа мэдрэхгүй. Их ачаалал байсан ч үл ажирна.
Өдрийн 12 цаг: Бүх хүчин чадлаа дайчлан ажиллах цаг. Их хоол идэх хэрэггүй.
Өдрийн 1 цаг: Элэг амарч харин судсанд бага зэргээр хор орж ирнэ. Өдрийн идэвхийн анхны үе өнгөрч ядарч эхэлнэ. Амралт шаардагдана.
Өдрийн 2 цаг: Тамир тэнхээ сульдана. Энэ нь 24 цагын доторхи хамгийн доод үзүүлэлттэй 2 дахь цаг.
Өдрийн 3 цаг: Ахин сайжирч эхэлнэ. Мэдрэхүйн эрхтэн түүний дотор үнэрлэх амтлах эрхтний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Яг энэ цагт хооллодог хүмүүс бий.

Өдрийн 4 цаг: Цусанд чихрийн түвшин ихэснэ. Гэхдээ энэ нь ямар нэг өвчин эмгэг биш. Хүч чадал суларч эхэлнэ.
Өдрийн 5 цаг: Ажиллах чадвар өндөр хэвээр. Ялангуяа тамирчид 2 дахин их хичээллэж байдаг.
Оройн 6 цаг: Өвдөлтийг мэдрэх нь дахин багасаж эхэлнэ. Хөдлөхөөс ч дургүй хүрнэ. Сэтгэл сангааны сэргэлэн байдал аажмаар буурна.
Оройн 7 цаг: Цусны даралт өндөрсөж сэтгэлзүйн тэнцвэр ”нойлд” хүрнэ. Хүмүүс уур уцаартай болж, дэмий юмнаас маргахад бэлэн байна. Харшилтай хүмүүст муу цаг, толгой өвдөж мэднэ.
Оройн 8 цаг: Хүмүүсийн жин дээд цэгтээ хүрэх боловч гаднах нөлөөнд үйлчлэх эсрэг үйлчлэл асар хурдан болно. Жолооч нар сэтгэл хангалуун, бие хөнгөн, энэ үед аваар осол бараг гардаггүй.
Оройн 9 цаг: Сэтгэл санаа ердийн. Оюутнууд юм цээжлжх, жүчигчид дүр бүтээхэд хялбар байдаг. Оюун ухаан хурцдана. Өдөр тогтоож чадаагүй олон зүйл тогтоох чадвартай болох үе.
Оройн 10 цаг: Цус цагаан цогцсоор дүүрнэ. Биеийн халуун буурна.
Шөнийн 11 цаг: Бие махбодь амархад бэлтгэж эс эдийг сэргээж “ажлууд” явагдаж эхэлнэ.
Шөнийн 12 цаг: Хоногийн сүүлчийн цаг. Хэрэв бид унтахаар 11 цагт хэвтсэн бол цаг болжээ. Зөвхөн бие махбодь төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлсээ зайлуулан ”дүнгээ” гаргана.

No comments:

Post a Comment