My Photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/22

Элэгний С вирусийн эсрэг шинэ бэлдмэл гарган авлаа


АНУ-ын эрдэмтэд элэгний С вирусийн эсрэг шинэ бэлдмэл гарган авснаа туршиж байгаа аж. Эм бэлдмэлийн “Merck”, “Vertex Pharmaceuticals” компанийн эл бүтээгдэхүүнийг лабораторийн болон эмчлүүлэгчийн гэсэн хоёр янзаар турших явцад өндөр үйлчилгээтэй нь батлагдаж байгаа гэнэ. 
Бэлдмэл элгэнд “тухалсан” вирусийн уураг болон генийн түвшинд хүрч “тулж” ажиллаж байгаа учраас энэ төрлийн өвчний улмаас шаналж буй сая сая хүнд таатай болж байна. Элэгний үрэвсэлтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр эм турших судалгаанд хамруулахад гурван хүн тутмын хоёр нь С вирусээс ангижирсан байна.
Зарим хүний элгэн дэх С вирусийн идэвхжил буурч, “унтсан” аж. Тэд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж, шинэ бэлдмэлийг хэрэглэж байгаа гэнэ. Бэлдмэлийг 24 долоо хоног хэрэглэхэд вирусийн бүтцэд өөрчлөлт орж, бүрэн устсан байна.
Эрдэмтэд өдгөө эл бэлдмэлээ тус улсын Хүнс болон эм бэлдмэлийн аюулгүй байдлыг хянах газарт шинжлүүлж, улсын бүртгэлд оруулахаар ажиллаж байна.
Энэ ажил саадгүй бүтвэл ирэх оны эхний улиралд С вирусийн “дайсан” худалдаанд гарна.

No comments:

Post a Comment