My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/22

НЯРАЙН ХҮҮХДИЙН ОНЦЛОГ


Зулай
Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсаар хучаастай байх бөгөөд түүнийг зулай гэнэ. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолзоно. Хүүхэд нэг нас хүрэх үед зулай битүүрнэ. Зулай дээр дарж оролдсоны хэрэггүй.
Төрөхийн хавдар ба цус харвалт
Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд, зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна.

Бага насны хүүхдэд эм яаж өгөх вэ?


Хүүхдэд зориулагдсан ихэнх эмүүд үрэл, сироп, цийдмэг хэлбэрээр эсвэл гадуураа өвөрмөц бүрхүүлтэй байдаг. Хэрэв та эдгээр эмүүдийг хооронд харьцуулж үзвэл сиропоор бэлдсэн эм ямагт илүү үнэтэй байдаг. Хүүхдийн практикт сиропоор бэлдсэн эм хэрэглэх нь хүүхдэд илүү тааламжтай байдаг. Иймээс та өөрөө дараахь аргаар сироп бэлтгэн хүүхэддээ өгч болно. Эмийг нунтаглаж, харин бүрээстэй эмийг онгойлгож зөгийн балтай ус юмуу элсэн чихэртэй буцалгаж хөргөсөн усанд хийж хутгана. Хэрвээ таны өгөх гэж байгаа эм хэт гашуун бол чихэр, зөгийн балнаасаа их хэмжээтэй хийж болно.

Англи хэл сурцгаая ....үргэлжлэл нь....


Үеийн III хэлбэр
III form of the syllable 2
Энэ нь Э+R хэлбэртэй байна. III үед бүх эгшгүүд урт дуудлагатай.
Aa [a:]
Mark [ma:k]-дүн
Arm [a:m]-гар
Oo [ᴐ:]
Fork [fᴐ:k]-сэрээ
Horse [hᴐ:s]-морь
Ii, Yy, Ee, Uu эгшгүүд энэ үед бүгд ижил дуудлагатай байдаг.
Ii [ə:]
Yy [ə:]
Bird [bə:d]-шувуу
Firm [fə:d]-пүүс, бат бөх
Byrd [bə:d]-Бирд (нэр)
Ee [ə:]
Her [hə:]-тэр эмэгтэйн, түүний
Term [tə:m]-хугацаа, хичээлийн хагас жил
Uu [ə:]
Turn [tə:n]-ээлж дараалал, эргэх
Burn [bə:n]-асах, шатах




HELLP хам шинж гэж юу вэ?

Преэклампси илэрсэн зарим эмэгтэйчүүдэд HELLP хам шинж үүсч болдог. HELLP гэдэг нь англиар Hemolysis, Elevated Liver enzymes, Low Platelets гэсэн үгийн товчилсон хэлбэр юм. Энэ хам шинжийн үед цус задрал буюу цусны улаан эсийн багасалт, элэгийн энзимийн өсөлт, цус бүлэгнэлтэнд оролцдог цусны ялтаст эсийн багасалт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Жирэмсний хордлого


Жирэмсний эрт үеийн хордлого
Жирэмсний эхний саруудад толгой эргэж, дотор муухайрах, бөөлжис цутгах, хоолонд дургүй болох, үнэрт мэдрэг болох, аманд юм амтагдах зэрэг шинжээр жирэмсний эрт үеийн хордлого илэрнэ. Эдгээр шинжүүд нь жирэмсний 4-16 долоо хоногуудад үргэлжилж, аяндаа алга болно. Гэхдээ хувь хүний бие махбодийн хувийн онцлогоос хамааран дээрх шинжүүд харилцан адилгүй илэрдэг. Зарим эмэгтэйчүүд төрөн төртлөө хордлогтой байдаг бол, зарим нь ямар ч хордлогогүй байж болно.

Умайн хүзүүний шарх


        Умай  бол  ерөнхийдөө  булчинлаг эрхтэн ба дотроо хөндийтэй их бие, хүзүү гэсэн 2 хэсгээс тогтоно.
Умайн хүзүү  нь хөндийдөө нэг давхар хучуур эдээс бүтсэн, гадна амсар нь олон давхар хучуур эдээс тогтдог.
Умайн хүзүүний шарх гэдэг нь салст бүрхэвч буюу  хучуур эдийн гэмтэл юм. Шархлаа үүссэн  үед зөвхөн үзлэгийн толиор үзлэг хийсэн тохиолдолд оношлогдох ба ЭХО-гоор харагддаггүй.
Үзлэгийн үед умайн хүзүү сувгаа тойроод салст бүрхэвч нь гэмтэн хуурч унасан, улайсан, арчихад цус шүүрэх зэргээр илэрнэ.

Шамбарам ................үргэлжлэл нь.


Шинж тэмдэг
Архаг шамбарам өвчнийг явцаас нь шалтгаалан 4 үе шатанд ангилдаг.
1. Хүндээр бие засах үед ухаа улаан цус гарна. Шамбарамын зангилаа урваж гарахгүй. Толь тавьж харахад томорсон зангилаа харагдана.
2. Шамбарамын зангилаа үл мэдэг томорч урваж гарах боловч өөрөө засагдаж орно. Цус гарах болон бусад шинж тэмдэг илэрнэ.
3. Шамбарамын зангилаа томорсон үечилсэн байдлаар урваж гарах бөгөөд гараар засах оруулах шаардлагатай.
4. Шамбарамын зангилаа томорч байнга урваж гардаг болно. Гараар засаж оруулах боломжгүй болно.

Элэгний ц вирусын тухайд


Элэгний С ( Ц ) вирусийн халдвар (цаашид ЭЦВ хэмээн товчлох болно) гэдэг нь – элэгний Ц вирус хүний биед нэвтрэн орж  дархлааны системийг доголдуулж   элэгний архаг үрэвсэлд шилжин өвчлүүлж буйг хэлдэг. ЭЦВ-ийн халдварын дараа   вирус нь хэдэн арван жилээр хадгалагдан зарим хүнд элэгний архаг үрэвсэл үүсгэн элэгийг гэмтээдэг байна. Манай улсад 1960-1980–аад оны үед болсон элэгний халдварт шар өвчний дэгдэлтийн үед халдвар авсан хүмүүсээс  (40-60 насныхан) ЭЦВ  дамжин халдварлагсаар байгаа гэж үзэх боломжтой. Тэднээс жил бүр олон арваараа энэ халдвараас болж нас бардаг. ЭЦВ халдварын гол хүндрэл нь элэг үрэвссэнээс болж  хатууран сорвижиж, элэгний хорт хавдарт шилжин амь насанд аюул учруулдагаараа олиггүй өвчин билээ.
Элэгний Ц вирус гэж юу юм бэ?

Зүрх, гол судасны эмгэгийн үед рентгенд илрэх шинжүүд


Гол судасны рентген анатоми:
Гол судас зүүн ховдолоос эхэлж баруун дээшээ чиглэж зүүн тийш эргэн нурууны зүүн талаар доошилно. Гол судасны өгсөх хэсэг баруун дээд нумын доод хэсгийг үүсгэдэг. Гол судасны нум нь зүүн 1-р нумыг үүсгэнэ. Гол судасны уруудах хэсэг ердийн үед харагдахгүй уушигны артерийн нумаар халхлагддаг. Судасны багцын өндөр нь эрүүл хүмүүст зүрхний өндөрөөс нам байна. Баруун тосгуурын өнцгөөс баруун өрц, зүрхний өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний өндөр гэнэ. Баруун судас тосгуурын өнцгөөс хөндлөн татсан шугмыг гол судасны багцын өндөр гэнэ. Баруун судас тосгуурын өнцгөөс зүрхний өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний өндөр гэнэ.

Зүрхний рентген харалт буюу рентгенскопи

Эгц урд байрлал:
Өвчтний гарыг ташаа тулгаж тохойг урагш болгон өвчүүг биеийн тэнхлэгийн гол дунд 2 эгэмний өвчүү талын төгсгөлийг өвчүүний 2 талдижил байрлуулж рентген харалт хийж цусны мага эргэлтийн талаас гарах рентген өөрчлөлтүүд, зүрх том судасны талаас гарах үйл ажиллагааны томролтын өөрчлөлтийг үнэлнэ.
Баруун ташуу буюу 1-р ташуу байрлал:

Элэгний С вирусийн эсрэг шинэ бэлдмэл гарган авлаа


АНУ-ын эрдэмтэд элэгний С вирусийн эсрэг шинэ бэлдмэл гарган авснаа туршиж байгаа аж. Эм бэлдмэлийн “Merck”, “Vertex Pharmaceuticals” компанийн эл бүтээгдэхүүнийг лабораторийн болон эмчлүүлэгчийн гэсэн хоёр янзаар турших явцад өндөр үйлчилгээтэй нь батлагдаж байгаа гэнэ. 

Элэгний ямарч эмгэгийн үед баримтлавал зохих хоол унд


-Нэг өдрийн хоолны илчлэг 3200-З500 ккал ихгүй байх ёстой.
-Шингэн зүйл 2 литр орчим, давс 10гр-аас ихгүй хавагнах үед 5г, бүр давсгүй бол сайн.
-Хоолыг нэг дор ихээр биш, таслаж, өөрөөр хэлбэл бага багаар (5-6 удаа) идэх хэрэгтэй.

2011/10/21

Бэлэг эрхтний хомхой Genital herpes


Энэ өвчнийг анх МЭӨ 450 онд “тvvхийн эцэг” хэмээн нэрлэгддэг эртний Грекийн гvн ухаантан Геродот анх нээж тэмдэглэн vлдээжээ. Тэрээр vvнийг “херпес, герпейн” гэж нэрлэсэн нь орчуулбал “мөлхөгч, гулгаж явах” гэсэн утгатай гэнэ.  Энэ ч утгаараа уг өвчний шинж тэмдэг нэг том биш цэврүүнээс тархан биеийн бүхий л хэсэгт тархдаг. 20-р зууны өндөр хөгжсөн шинжлэх ухааны төлөөлөгч, эрдэмтэд, докторууд энэ нэр нь vнэхээр өвчин vvсгэгч вирусэндээ гайхалтай зохисон болохыг олж мэдээд эртний эрдэмтний ухаантайг шагшин гайхсан гэнэ.

Шамбарам буюу Цагаан мах урвах, геморрой


Шамбарам буюу цагаан мах урвах өвчнөөр дэлхийн хүн амын 1000 хүн тутмын 140-160 нь шамбарамаар өвчилсөн байдаг бөгөөд хүн амын дунд элбэг тохиолддог өвчний нэг. Мөн насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм. Монголын нийт хүн амын 30 хүртэлх хувь нь шаналдаг бол 56 хувьд нь уг өвчний анхны шинж тэмдэг илэрч байна гэсэн албан бус тоо байдаг байна. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.

2011/10/20

Эхокардиографийн зүслэгийн техник


Долгионы хавтгай суга болон зүүн доод хавирганы нумны хооронд байрлана.

Англи хэл сурцгаая


Үеийн II хэлбэр
II form of the syllable
Үеийн энэ хэлбэрийг битүү үе гэж ч нэрлэдэг. Энэ үед эгшгүүд нь богино дуудлагатай. 2 хэлбэр нь доорх байдалтай байна.

2011/10/19

Хүний биологийн цаг

Шөнийг 01 цаг: Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.
Шөнийн 02 цаг: Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан хэмээр ажиллана. Элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулж байдаг. Юуны өмнө хорт бодисуудыг зайлуулж, “их цэвэрлэгээ” хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе, цай ялангуяа спиртийн төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга сүү уувал сайн.

АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ.


The English alphabet-Англи хэлний цагаан толгой

Англи хэлний цагаан толгой нь 26 үсэгтэй байдаг бөгөөд 6 эгшиг, 20 гийгүүлэгчтэй. Үүнд: a, e, o, i, y, u нь эгшиг үсэг ба үгэнд орохдоо цагаан толгойд байдаг дуудлагаас гадна хэд хэдэн төрлийн авиа гаргадаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэг эгшиг үеийн 4 хэлбэр тус бүрд өөр өөр дуудлагатай байдаг байна.

Хэт авиан шинжилгээ буюу ЭХО-д үйлчлүүлэгч хэрхэн бэлтгэх вэ?

Сүүлийн жилүүдэд хэт авиан шинжилгээ (ЭХО) практикт өргөн нэвтэрч бусад оношлогооны багажийг бодвол шинжлүүлэгчдэд хоргүй, богино хугацаанд оношлох боломжтойгоороо өргөн хэрэглээний оношлогооны арга болжээ. ЭХО-гоор та элэгний ямар нэгэн өвчин, жишээ нь элэгний хатуурал, хавдар, үрэвсэл зэргийг оношлуулах, мөн бусад таван цул эрхтэний өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Мөн та хэвлийд өсч буй хүүхдээ хүртэл харуулах боломжтой.
Хэт авиан шинжилгээнд бэлтгэхдээ

2011/10/18

Цээжний рентген зураг


Эгц байрлал дахь цээжний рентген зурагт харагдах бүтцүүд: 1-нэгдүгээр хавирга, 2-хавирганы хойд тал, АК-аортын товруу, APW-аорт уушигны артерийн цонх, BS-хөхний сүүдэр (зөвхөн баруун талд нь тэмдэглэсэн), С-carina (цагаан мөгөөрсөн хоолойн салаалалт), СА-бүдүүн гэдсэн дэхь агаар, CPA-хавирга өрцний синус, DA-уруудах аорт, GA-ходоодон дахь агаар, LHB-зүрхний зүүн хил (зүрхний зүүн хилийн ихэнх нь зүүн ховдолоос тогтох ба дээд хэсэг нь зүүн тосгуурын чихэвчээр үүсгэгдэнэ), LPA-зүүн уушигны артери, RC-баруун эгэм, RHB-зүрхний баруун хил (зүрхний баруун хил баруун тосгуураар үүсгэгдэнэ), RHD-баруун тал өрц (зүүн тал өрцийг тэмдэглээгүй), RPA-баруун уушигны артери, Т-цагаан мөгөөрсөн хоолойн агаарын багана.

Эхокардиографи: Парастернал урт тэнхлэгийн харалт

Парастерналь урт-тэнхлэгийн харалт: Өвчүүний дөнгөж зүүн талаар дөрөвдүгээр хавирганы завсраас харах (харалт хийх цонх/амсар бараг шуудангийн маркны хэмжээтэй байдаг нь уушгиар чөлөөтэй нэвтрэх боломж олгоно) ба трансдюсер нуруунд перпендикуляр чиглэлтэй байна.
                                                цааш үргэлжлэл бий.......