My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/22

Зүрх, гол судасны эмгэгийн үед рентгенд илрэх шинжүүд


Гол судасны рентген анатоми:
Гол судас зүүн ховдолоос эхэлж баруун дээшээ чиглэж зүүн тийш эргэн нурууны зүүн талаар доошилно. Гол судасны өгсөх хэсэг баруун дээд нумын доод хэсгийг үүсгэдэг. Гол судасны нум нь зүүн 1-р нумыг үүсгэнэ. Гол судасны уруудах хэсэг ердийн үед харагдахгүй уушигны артерийн нумаар халхлагддаг. Судасны багцын өндөр нь эрүүл хүмүүст зүрхний өндөрөөс нам байна. Баруун тосгуурын өнцгөөс баруун өрц, зүрхний өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний өндөр гэнэ. Баруун судас тосгуурын өнцгөөс хөндлөн татсан шугмыг гол судасны багцын өндөр гэнэ. Баруун судас тосгуурын өнцгөөс зүрхний өнцөг хүртэл татсан шугамыг зүрхний өндөр гэнэ.

Гол судасны эмгэгийн үед  рентгенд илрэх шинж тэмдэг:
1.       Гол судасны өгсөх хэсгийн нум баруун тийш цүлхийнэ.
2.       Судасны багцын урт зүрхний өндөртэй тэнцэх буюу түүнээс давна.
3.       Гол судасны сүүдрийн зүүн талд гол судасны уруудах сүүдэр тодорно.
4.       Гол судасны нумын тодрол зүрх судасны нумаас тодрох
5.       2-р ташуу байрлалд эрүүл хүмүүст гол судасны бүх хэсэг харагдана. Гол судасны нягтрал тодрол нь төмөр агуулсан цус агуулсанаас болох ба гол судасны хана дагасан шохойжилт үүсч болно.
6.       Эгц байрлалд гол судасны нум биеийн дундаж шугамаас илүү холдохыг гол судасны нум өргөсөх гэнэ.
7.       2-р ташуу байрлалд мөгөөрсөн хоолойн салаалалтын төвшинд гол судасны өгсөх хэсгийг хэмжиж өргөнийг тодорхойлно. Хэвийн үед 3.5-4 см байна. Гол судасны өргөсөлт нь жигд, жигд бус, нилэнхүйд нь, хэсэг газрын, уут цлиндр, ээрүүл хэлбэрийн зэрэг янз бүр байна. Лугшилт нь тархмал, хэсэг газрын тромбоор бөглөгдсөн бол харилцан адилгүй байна. Гол судасны нумын өгсөх хэсгийн өөрчлөлт нь нас, хүйсээс хамаарна.

Зүрхний эмгэгүүдийн үед үүсэх рентген хам шинж:
1.       Митраль конфигураци: митраль хэлбэрийн зүрх нь зүрхний бэлхүүс тэгширнэ. Шалтгаан нь зүүн тосгуур, уушигны артерийн нум цүлхийж, зүрхний бэлхүүс тэгширнэ. Энэ нь ихэвчлэн 2 хавтаст гажигын үед үүснэ.
2.       Аортын конфигураци: зүүн ховдол томорсоноос зүрхний орой дугуйрч, ходоодны хийн сүүдэр дээр нэмэлт сүүдэр гарч ирнэ. Зүрхний бэлхүүс хотойно. Эгц байрлалд зүүн талын 2,3-р нум хотойж, гол судасны нум өргөснө. Зүрх эсгий гутлын шинжийг үзүүлнэ.
3.       Бөмбөлөг хэлбэрийн зүрх: перикардийн хөндийд ихээхэн хэмжээний шингэн хуримтлагдсан үед илэрнэ. Мөн зүрхний булчингийн тархмал гэмтэл буюу кардиомиопатийн үед үүснэ.  Рентген харалтанд зүрхний булчингийн лугшилтын далайц маш өнгөц болж, нумуудын зааг ялгаран харагдахгүй болно.
4.        Трапец хэлбэрийн зүрх: миокардит ба бага хэмжээний шүүдэст перикардитын үед үүсдэг ба энэ үед зүрхний нумуудын ялгарал бага боловч ялгаран харагдана.
5.       Аорт-митраль конфигураци: зүрхний хавсарсан гажгийн үед тохиолдох ба аль алины шинжийг агуулсан сүүдрээр илэрнэ.

No comments:

Post a Comment