Эгц урд байрлал:
Өвчтний гарыг ташаа тулгаж тохойг урагш болгон өвчүүг биеийн тэнхлэгийн гол дунд 2 эгэмний өвчүү талын төгсгөлийг өвчүүний 2 талдижил байрлуулж рентген харалт хийж цусны мага эргэлтийн талаас гарах рентген өөрчлөлтүүд, зүрх том судасны талаас гарах үйл ажиллагааны томролтын өөрчлөлтийг үнэлнэ.
Өвчтөний баруун мөрийг экранд ойртуулж, зүүн мөрийг экранаас холдуулж дэлгэцийн хавтгай ба биеийн фронталь хавтгайн хооронд 45-50 градусын өнцөг үүсгэн ташуу байрлуулахыг баруун ташуу ба 1-р ташуу байрлал гэнэ. 2гарыг толгой дээр тохойноос нь барьж дээрх өөрчлөлтийн хазайлтаар ташуу байрлуулахыг Фрикийн байрлал гэнэ. Мөн баруун гарын ташаан дээр гарын араар нь эргүүлэн тавиулж зүүн гарыг ташаанд тулуулж тохойг урагш болгон баруун эгэмний өвчүүний төгсгөл нь уушигны дээд талбайн арын 3-ны нэгийн төвшинд оршихоор байрлуулж рентген харалт хийж аортын өгсөх хэсэг, аортын багана, уушигны конус, зүүн тосгуур, ходволыг үнэлнэ.
Зүүн ташуу буюу 2-р ташуу байрлал:
Өвчтөний зүүн мөрийг дэлгэцэнд ойртуулж баруун мөрийг холдуулж дэлгэцийн хавтгай ба биеийн фронталь тэнхлэгийн хооронд 50-60 градус үүсгэн байрлуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зүүн гар дээр гарыг араар нь эргүүлж тавьж баруун гарыг ташаа тулгана. Зүн эгэм өвчүүний дээд талын арын “-ны нэгд байрлахаар харалт хийж аортын өгсөх хэсэг, нум, уруудах хэсэг, зүүн тосгуур, зүүн ховдлыг үнэлнэ.
Зүүн буюу баруун хажуу байрлал:
Шинжлүүлэгчийн 2 гарыг толгой дээр өргүүлж тохой тохойгоор бариулан хажуугаар байрлуулж харалт хийж гол судасны өгсөх хэсэг, нум, уруудах хэсэг, тосгуур ховдлуудын томролтыг үнэлнэ. Зүрхний байрлал, хэлбэр, хэмжээ, лугшилт, бусад эрхтэнтэй хэрхэн холбоотой эсэх, уушигны угийн байдал, зураглал, синусууд, зүрхний хавхлага, үнхэлцгийн шохойжилт буй эсэхийг тодорхойлно.
No comments:
Post a Comment