Эгц байрлал дахь цээжний рентген зурагт харагдах бүтцүүд: 1-нэгдүгээр хавирга, 2-хавирганы хойд тал, АК-аортын товруу, APW-аорт уушигны артерийн цонх, BS-хөхний сүүдэр (зөвхөн баруун талд нь тэмдэглэсэн), С-carina (цагаан мөгөөрсөн хоолойн салаалалт), СА-бүдүүн гэдсэн дэхь агаар, CPA-хавирга өрцний синус, DA-уруудах аорт, GA-ходоодон дахь агаар, LHB-зүрхний зүүн хил (зүрхний зүүн хилийн ихэнх нь зүүн ховдолоос тогтох ба дээд хэсэг нь зүүн тосгуурын чихэвчээр үүсгэгдэнэ), LPA-зүүн уушигны артери, RC-баруун эгэм, RHB-зүрхний баруун хил (зүрхний баруун хил баруун тосгуураар үүсгэгдэнэ), RHD-баруун тал өрц (зүүн тал өрцийг тэмдэглээгүй), RPA-баруун уушигны артери, Т-цагаан мөгөөрсөн хоолойн агаарын багана.
Хажуу байрлал дахь цээжний рентген зурагт харагдах бүтцүүд: А-аорт, CPA-хавирга өрцний хойд синус, LHD-зүүн тал өрц, PHB-зүрхний хойд хил (зүрхний хойд хилийн дээд хэсэг нь зүүн тосгуураар доод хэсэг нь зүүн ховдолоор үүсгэгдэнэ), RA-өвчүүний арын зай, RHD-баруун тал өрц, RMF-баруун гол завсар (зүүн гол завсар болон жижиг завсарууд энэ зурагт сайн харагдахгүй байгаа боловч заримдаа харагдаж болдог), S-дал, Т-цагаан мөгөөрсөн хоолойн агаарын багана.
No comments:
Post a Comment