My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/22

HELLP хам шинж гэж юу вэ?

Преэклампси илэрсэн зарим эмэгтэйчүүдэд HELLP хам шинж үүсч болдог. HELLP гэдэг нь англиар Hemolysis, Elevated Liver enzymes, Low Platelets гэсэн үгийн товчилсон хэлбэр юм. Энэ хам шинжийн үед цус задрал буюу цусны улаан эсийн багасалт, элэгийн энзимийн өсөлт, цус бүлэгнэлтэнд оролцдог цусны ялтаст эсийн багасалт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
HELLP хам шинж бол преэклампсийн хүнд хэлбэрийн үед үүсдэг таны болон таны хүүхдэд өндөр эрсэл үүсгэдэг хүндрэлийн нэг төрөл юм. Преэклампсийн үед цусны шинжилгээг үе шаттайгаар хийж HELLP хам шинжийн шинж тэмдэг илрэх эсэхийг хянаж байдаг.

 
БҮЛЭГНЭЛТИЙН СИСТЕМ
Тромбоцитопени нь хамгийн түгээмэл эмгэг өөрчлөлт. Хэвийн жирэмсэнд ялтасын тоо буурах хандлагатай байх боловч <100,000 эс/мм3 гэсэн үзүүлэлт нь яах аргагүй эмгэг бөгөөд преэклампсийн бусад шинжүүдтэй харьцуулахад энэ нь хүнд эмгэгийн баталгаа юм. ДВС тохиолдож болох ба ялангуяа ихэсийн төрөлхийн ховхролт байгаа бол. Цус задралын өвөрмөц хослол, элэгний үйл ажиллагааны сорил нэмэгдэх, ялтасын түвшин бага байх (HELLP) хамшинж нь ДВС-ийн эмнэлзүйн шинжгүйгээр тохиолдож болох ба хэрэв цусны даралт хэвийн юмуу дөнгөж бага зэрэг нэмэгдсэн байвал эдгээр нь хүнд преэклампсийн шинж болдог. 

ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Элгэнд вазоспазм нь хэсэг газрын цус алдалт болон шигдээсийг бий болгох ба энэ нь баруун дээд квадрат юмуу аюулхай орчмын өвдөлт, сийвэнгийн энзим (АлАТ, АсАТ)-ийн түвшин нэмэгдэхэд хүргэдэг. Элэгний урагдал нь преэклампсийн ховор, аюултай хүндрэл бөгөөд ихэвчлэн HELLP хамшинжтэй холбоотой байна. Хэрэв ач холбогдол өгөхүйц цус задрал илэрсэн бол билирубины түвшин ихэнхдээ нэмэгдэнэ.

No comments:

Post a Comment