The English alphabet-Англи хэлний цагаан толгой
Англи хэлний цагаан толгой нь 26 үсэгтэй байдаг бөгөөд 6 эгшиг, 20 гийгүүлэгчтэй. Үүнд: a, e, o, i, y, u нь эгшиг үсэг ба үгэнд орохдоо цагаан толгойд байдаг дуудлагаас гадна хэд хэдэн төрлийн авиа гаргадаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэг эгшиг үеийн 4 хэлбэр тус бүрд өөр өөр дуудлагатай байдаг байна.
Үеийн I хэлбэр
I form of the syllable
Энэ үеийг мөн задгай үе гэж нэрлэдэг. Үеийн 1 хэлбэрт эгшиг нь цагаан толгойн дуудлагаараа дуудагдана. 1 хэлбэр нь доорх байдалтай байна.
1. Г+Э
Жишээ нь:
Aa [ei] | a [ei]-эс тухайлах ялгамж |
Ee [i:] | He [hi:]-тэр эрэгтэй |
Oo [əu] | Go [gəu]-явах |
Ii [ai] | Hi [hai]-сайн байна уу? |
Yy [ai] | Sky [skai]-тэнгэр |
Uu [ju:] | = |
2. Э+Г+Э
Энэ хэлбэрийг хагас задгай үе гэх ба үгийн эцсийн эгшиг нь голдуу “е” эгшиг байдаг. Тэрхүү “е” эгшиг нь дуудагдахгүй.
Жишээ нь:
Aa [ei] | Name [neim]-Нэр Date [deit]-Сар, өдөр | Дүрмийн гажилт: Have [hӕv]-тай байх | |
Ee [i:] | Dene [di:n]-Манхан Steve [sti:v]-Стив | ||
Oo [əu] | Role [rəul]-Үүрэг Tone [təun]-Хандлага | ||
Ii [ai], Yy [ai] | Life [laif]-Амьдрал Style [stail]-Хэлбэр, хэв маяг | Дүрмийн гажилт: live [liv]-амьдрах | |
Uu [ju:] | Nude [nju:d]-Тодорхой, мэдээжийн Tube [tju:b]-Төмөр хоолой | ||
Үгийн эцэст өргөлтгүй үед “Yy” эгшиг богино [i] дуудлагатай болно.
Жишээ нь:
Yy [i] | Tidy [‘taidi]-цэвэр цэмцгэр Lady [‘leidi]-хатагтай |
Аливаа нэг дүрмээс гажууд байх тохиолдол аль хэлэнд байдаг бөгөөд үүнийг дүрмийн гажилт гэдэг. Тухайлбал, доорх үгс үеийн 1 хэлбэрт буй боловч цагаан толгойн дуудлагаараа дуудагддаггүй байна.
Жишээ нь:
Many [‘meni]-олон Acme [‘ӕ’kmi]-оргил, дээд цэг Deny [di’nai]-үгүйсгэх, татгалзах City [‘citi]-хот Live [liv]-амьдрах Body [‘bᴐdi]-бие, бие хүн Do [du:]-хийх | Love [lᴧv]-хайр Study [‘stᴧdi]-сурах, судлах Put [put]-тавих Busy [‘bizi]-завгүй June [ʤu:n]-6 сар Rude [ru:d]-бүдүүлэг Rule [ru:l]-жолоодох, ноёрхох |
No comments:
Post a Comment