Энэ өвчнийг анх МЭӨ 450 онд “тvvхийн эцэг” хэмээн нэрлэгддэг эртний Грекийн гvн ухаантан Геродот анх нээж тэмдэглэн vлдээжээ. Тэрээр vvнийг “херпес, герпейн” гэж нэрлэсэн нь орчуулбал “мөлхөгч, гулгаж явах” гэсэн утгатай гэнэ. Энэ ч утгаараа уг өвчний шинж тэмдэг нэг том биш цэврүүнээс тархан биеийн бүхий л хэсэгт тархдаг. 20-р зууны өндөр хөгжсөн шинжлэх ухааны төлөөлөгч, эрдэмтэд, докторууд энэ нэр нь vнэхээр өвчин vvсгэгч вирусэндээ гайхалтай зохисон болохыг олж мэдээд эртний эрдэмтний ухаантайг шагшин гайхсан гэнэ.
Дэлхийн нийт хүн амын 90% нь уг вирусээр халдварлагддагаас 20% нь эмнэл зүйд илэрдэг. Бэлэг эрхтэний хомхой нь бэлгийн замаар халдварладаг вирусийн халдвар юм. Өөрөөр хэлбэл уг халдвар өвчин болдог.
Харин вирус мэдрэлийн эсэд нэгэнт нэвтрэн орсон тохиолдолд өвчтөн бусдыг халдварлуулахгүй.
АНУ-д хийгдсэн судалгаагаар 12 дээш насны хүмүүсийн 5 хүн дутмын 1 нь бэлгийн замын HSV2 вирусаар үүсгэгдсэн хомхойтой байдаг бөгөөд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү халвартай байдаг байна. Эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1, эрэгтэйчүүдийн 5 хүн тутмын 1 нь халдвартай байдаг байна. 90% нь халдвартай авсанаа мэддэггүй байна.
Шалтгаан:
Бэлгийн хомхой буюу Genital herpes нь herpes simplex virus (HSV) хэмээх 2 төрлийн вирусаар үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Вирус-1 нь HSV-1, нөгөө нь HSV-2-оор үүсгэгддэг байна. Энэ өвчний 90% нь хоёрдугаар, 10% нь нэгдүгээр төрлийн вирусээр үүсгэгддэг.
1. Өвчтэй хүнтэй бэлгийн хавьталд орох үед халдвар авч болно.
2. Бэлэг эрхтэн шүргэлцэх үед
3. Амаар хавьтал хийхэд
4. Шулуун гэдсээр хавьтах, мөн өвчтөний хэрэглэсэн жорлон, суултуураас халдвар авч болно.
5. Эхээс урагт дамжин халдварлаж болно. Зарим тохиолдолд халдвар авсан ураг тархины халдвараас болж амьдрах чадваргүй болдог байна. Хүүхдэд нярай үед нь эхийн үүсгэгчийн төрлөөс хамаарч 0.01-75% хүртэл халдварладаг.
HSV1 нь хүний ам болон уруул дээр халварладаг бидний хэлдэгээр хомхой юм. Ханиад хүрэх болон халуурах, ядрах үед илэрдэг ба аман сексийн үед бэлэг эрхтэнд халдварлах боломжтой юм.
HSV2 нь vaginal sex болон anal sex-н үед, мөн аман сексийн үед халдварлана. HSV2 вирус нь ил байхдаа амьдрах чадвар нь муутай. Жишэ: 00 суултуур зэргээс халварлаг эрсдэл бага байдаг.
Нөлөөлөх хүчин зүйлс:
1. дархлаа сулрах
2. хэт халах юм уу хөрөх
3. архаг хууч өвчин
4. мэс засал, тариа, зарим төрлийн эм хэрэглэх
5. аборт
6. спирал тавих
7. зарим төрлийн сэтгэц, биеийн онцгой байдал
цааш үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment