Шинж тэмдэг
Архаг шамбарам өвчнийг явцаас нь шалтгаалан 4 үе шатанд ангилдаг.
1. Хүндээр бие засах үед ухаа улаан цус гарна. Шамбарамын зангилаа урваж гарахгүй. Толь тавьж харахад томорсон зангилаа харагдана.
2. Шамбарамын зангилаа үл мэдэг томорч урваж гарах боловч өөрөө засагдаж орно. Цус гарах болон бусад шинж тэмдэг илэрнэ.
3. Шамбарамын зангилаа томорсон үечилсэн байдлаар урваж гарах бөгөөд гараар засах оруулах шаардлагатай.
Өвчин үүсэхэд хошного орчмоор загатнах, хорсох өвдөхийн зэрэгцээ эвгүй оргино. Өтгөнөөр бие засах, биеийн хүчний өндөр ачаалал авах үед шулуун гэдсэнд мэдрэмтгий шархлаа үүсэн судасны зангилаа нь гадагш унжиж гардаг бөгөөд яваандаа явах үед ч унжидаг болно. Унжсан зангилаа нь битүүрч үрэвсэх, хавчигдан үхжих аюултай. Шамбарамын хамгийн түгээмэл илэрдэг нэг шинж нь зангилаанаас цус гарах явдал юм. Зарим тохиолдолд ингэж цус алдаснаар цус багадалт ч үүсэх нь бий. Шамбарамтай үед хошногоос цус гарах нь насанд хүрэгчдийн 10% тохиолддог. Шамбарамын дотоод зангилаа нь гадагш унжиж эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хавагнах нь цөөнгүй. Улмаар шулуун гэдэс, хошного дүүрсэн мэт санагдан хүндээр бие засах шаардлага бий болдог. Заримдаа загатнаа үүсэн маажиснаар цус гардаг нь яваандаа экзем үүсэхэд хүргэж болзошгүй. Шамбарамын үед усархаг болон салсархаг ялгадас гарч, хувцсыг бохирлон, загатнаа үүсгэдэг. Өтгөн гадагшлуулалт алдагдан, хүчтэй хатна. Цөөнгүй тохиолдолд өтгөнөө барихгүй болох явдал тохиолддог.
Дотор байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Дотор байрлалтай шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиуртай байна. Хүндэрсэн тохиолдолд шамбарамын зангилаа урваж гарна. Урваж гарсан шамбарамын зангилаа хавчигдаж хавагнан өвчтөнд улам их зовиур өгдөг. Зарим тохиолдолд цүлхэн хагарч цусан бүлэн үүсгэдэг.
Гадна байрлалтай шамбарамын шинж тэмдэг
Гадна байрлалтай шамбарамын үед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгүй байх, өвчтөний дотуур хувцас бохирдох зэрэг шинжүүд илэрдэг.
Оношлогоо
Шамбарамын оношлогоог бүдүүн, шулуун гэдэсний эмч хийнэ. Хуруугаар дотуур үзлэг хийхийн зэрэгцээ анаскопи ба ректоманоскопи хийнэ. Бүдүүн, шулуун гэдэсний эмч үзэхийн өмнө цэвэрлэх бургуй тавьж гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.
Ялган оношлогоо
Өвчний шинж тэмдэг илэрмэгц цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь шамбарамын шинж тэмдгүүд хошногоны фиброзон ургацгууд, хошногоны үү, хоёрдогч тэмбүү, шулуун гэдэсний өмөн ба бусад олон өвчнийхтэй төстэй байдаг тул цаг алдах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Хэрэв эмнэл зүйн шинжилгээнүүдийг сайтар хийлгэвэл оношын алдааны магадлал бага байна.
Урьдчилан сэргийлэх аргууд
Эмчийн үзлэгт орж, эмчилгээ, зөвлөгөө авсны дараа хувийн ариун цэвэр маш сайн сахих, өтгөнөө хатах болон гүйлгэхээс сэргийлэх хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар сууж бие засахгүй байх, хүнд юм өргөхгүй, нуруу, бөөрөө дулаан байлгах, халуун ногоо, спиртийн төрлийн зүйл хэрэглэхгүй байх нь маш чухал. Хамгийн гол нь эрт оношлуулж, зөв эмчилгээ хийлгэх нь чухал. Дур мэдэн өөрөө эмчлэх гэж цаг алдсанаас хагалгаанд орох, амиа алдах зэрэг сөрөг үр дагавар олон гардаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хувийн ариун цэврийг сахих.
Шулуун гэдэсний амсар орчмын ариун цэврийг сахиагүйгээс энэ хэсгийн арьс болон салст амархан үрэвсдэг. Иймд өтгөнөөр бие зассаны дараа болон өглөө оройдоо шулуун гэдэсний амсар орчмыг усаар угааж занш. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй бол ариун цэврийн цааснаас гадна бүлээн усаар заавал угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Угаахдаа саван болон давс хэрэглэхгүй байж болно. Ялангуяа цусны эргэлт сайжирсанаар урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Өтгөн хаталт болон гүйлгэлтээс сэргийлэх.
Өтгөн хатах нь хүндээр бие засах хугацааг уртасгаж шулуун гэдэсний салстыг гэмтээх гол шалтгаан болдог. Хэвийн өтгөн нь сайн боловсорсон гадил жимстэй ойролцоо байдаг. Өтгөн хатах зориуртай хүмүүс хүнсэндээ аль болох ногоо, жимсийг хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа шулуун гэдэсний амсарт зовиур илэрсэн тохиолдолд өтгөнөө шингэлэх хэрэгтэй. Өглөөний ундандаа сүү, тоост хэрэглэдэг хүмүүс ихэвчилэн өтгөн хатах зовиуртай байдаг. Иймд аль болох биедээ удаан байлгалгүй гадагшлуулж байх хэрэгтэй. Удсан чанар муутай, муудсан хүнс хэрэглэж гүйлгэх нь шулуун гэдэсний амсрын өвчин үүсэх гол шалтгаан болдгийг анхаарах хэрэгтэй. Мөн гүйлгэлтийн улмаас боловсруулагдаагүй хоол тэжээл, ходоодны шүүс шулуун гэдэсний ханыг гэмтээх аюултай.
Удаан хугацаагаар сууж бие засахаас зайлсхий.
Судалгаанаас харахад хэвийн үед 30 секундын дотор өтгөний эхний хэсэг биеэс гадагшилдаг. Үүнээс хойш гучин секунд тутамд өтгөн 2 – 3 хуваагдан гадагшилна. Энэ хугацаанаас илүү суултуурт суух нь цагаан мах эргэх, салст гэмтэх шалтгаан болдог. Суултуурт суугаад 3 – 5 минутын дараа босох хэрэгтэй. Өтгөн дутуу гарсан юм шиг санагдвал босоод дахин суу.
Удаан хугацаанаар суух болон зогсох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх.
Удаан хугацаагаар суух, жолоо барих, хүнд зүйл өргөх зэрэг ажил эрхэлдэг тохиолдолд аарцгийн хөндийд даралт үүсэн шулуун гэдэс орчмын судсанд цус хурж, цагаан мах эргэх шалтгаан болдог. Иймд ажиллаж буй үедээ 1 -2 цаг тутамд 5 минут амрах , хөнгөн биеийн тамирын дасгал хийх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга болно. Шулуун гэдэсний амсрын зовиур илэрсэн тохиолдолд ууланд авирах, спортоор хичээллэх, хүнд зүйл өргөхөөс татгалзах хэрэгтэй.
Ууц нуруу ,өгзгөө дулаан байлгах.
Ууц нуруу, өгзөг орчим даарч хөрснөөр шулуун гэдэсний цусан хангамжинд муугаар нөлөөлдөг. Ялангуяа цагаан мах эргэх өвчтэй хүний хувьд аль болох хүйтэн газар суухаас зайлсхийн бүлээн гудас хэрэглэх нь зүйтэй.
Халуун ногоо болон спиртийн төрлийн зүйлийг хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий.
Халуун ногоо, улаан чинжүү, цагаан гаа, гич нь ходоодонд боловсролгүй гадагшилж, шулуун гэдэсний салстыг цочроон үрэвсүүлдэг. Архи спиртын төрлийн ундаа нь мөн шулуун гэдэсний цусан хангамж, булчингийн тонус, биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлдөг. Иймд эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр өвчин сэдрэх, хүндрэх шалтгаан болж өгдөг юм.
Шамбарам өвчний үед хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн:
* Халуун ногоотой бүх төрлийн хоол
* Өтгөн хатааж мэдэх бяслаг, мойл гэх мэт хүнсний бүтээгдэхүүн
* Тос ихтэй хоол, лаазалсан загасны мах
* Хоносон хоол, муудсан хүнсний бүтээгдэхүүн
* Архи, спиртийн төрлийн ундааг хэрэглэхгүй байх нь чухал аж.
Харин шамбарам өвчтэй хүний хүнсэндээ хэрэглэж болох хамгийн тохиромжтой зүйл нь төрөл бүрийн шинэ хүнсний ногоо, жимс юм.
Хүндрэл:
Өвчний хамгийн аюултай шинж тэмдгийн нэг нь цус алдалт юм. Эхлээд бага хэмжээтэй /хэдэн дусал/ байж болох ч аажимдаа хэд хэдэн зангилаанаас цус шууд садрах нь бий. Энэ нь цус багадах, ажлын чадвар алдагдах, бие сулрах зэрэг эрүүл мэндэд хор уршигтай үзэгдэл юм. Шамбарам өвчин хүндэрсэн үед зангилаа үрэвсэж, суух, явах зогсоход хүртэл тэвчишгүй бэрхшээлтэй болдог.
Эмчилгээ
Өвдөлт ихтэй хурц үрэвслийн үед уламжлалт эмчилгээ үр дүнтэй. Эмэн эмчилгээ нь үрэвслийг намжаах боловч бүрэн арилгаж чаддаггүй. Өнөөдөр эмнэлгийн нөхцөлд шамбарам өвчнийг мэс заслын аргаар эдгээж байгаа нь үр дүнгээ өгч байна. Мэс ажилбар нь хүний биеийн зөвхөн аарцагны хэсгийг мэдээ алдуулж богино хугацаанд хийгддэг. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд эмнэлэгт хэвтвэл эмчилгээ дунджаар 3 – 5 хоног шаардагдана. Сүүлийн үед мэс заслын бус аргыг өргөн хэрэглэх болсон юм. Хэдий тийм боловч хувь хүний зуршил, амьдрах хэв маягаас ихээхэн шалтгаалдаг өвчин гэдгийг мартуузай.
Буруу эмчлэхээс зайлхийх хэрэгтэй. Ерөнхийдөө шулуун гэдэсний амсрын эмгэгтэй арван өвчтний хоёр нь мэс засал, гурав нь эмийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд таван хүн нь зөвхөн дэглэм барьж хувийн ариун цэвэр сахиснаар өвчнөө анагаадаг. Орчин үед шулуун гэдэсний амсрын дээрх өвчин нь бүрэн эмчлэгдэх боломжтой болсон. Хамгийн чухал нь өвчний оношийг зөв тогтоож тохирсон эмчилгээг хийх шаардлагатай бөгөөд хувиараа болон мэргэжлийн бус эмчийн заавраар эмчилгээ хийлгэх нь өвчин хүндрэх, эдгэрэхгүй байх шалтгаан болдог юм. Энэ өвчнөөр хүмүүс амьдралынхаа туршид дор хаяж нэгээс доошгүй удаа өвддөг бөгөөд ихэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ хийлгүйгээр хөдөлгөөн, хооллолт, ажил, амралтаа зохицуулснаар аяндаа эдгэрдэг.
40 – 45 хэмийн бүлээн усаар онгоцыг дүүргэж биеийн доод хэсгийн гуравны хоёр хэсгийг дүрэн 5 – 10 минут суух хэрэгтэй. Энэ үед хуниас булчинг чангалж суллах дасгалыг давхар хийвэл тун сайн. Шулуун гэдэсний амсрын архаг үрэвсэл, мэс заслын дараа илүү удаан хугацаагаар сууж болно. Давс болон ариутгалын бодис заавал хэрэглэх шаардлагагүй юм.
Өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх бэ? Шамбарамаар өвдсөн хүмүүс санаа зовох, ичсэнээсээ болоод эмчилгээ хийлгэхгүй нууж явсаар өвчлөлөө архагшуулчихдаг байна. Энэ өвчин нь зүрх судас, хорт хавдраас ялгаагүй амь насанд аюултай. Ихэнхдээ өтгөн хатдаг бол маш цөөн тохиолдолд өтгөнөө барьж чадахгүй болох нь ч бий. Тиймээс ямар нэг өөрчлөлт мэдрэгдсэн даруйд эмчид хандаж, оношлуулах хэрэгтэй. Шамбарам хатуу дэглэм баримталж чадвал бүрэн эдгэдэг өвчин юм. Дээхэн үед шамбарамын улмаас хагалгаа хийлгэх нь гэдэг нь эмнэлэгт 7-10 хоног мацаг барих, ерөнхий мэдээ алдуулалт хийлгэх, эдгэрэх үеийн өвдөлт зэрэг олон таагүй зүйл дагуулдаг байсан. Харин орчин үед шамбарамын эхний шатанд нь гэдгийг онцолмоор байна, хагалгааны бус аргаар эмчлэх инвази багатай эмчилгээг өргөнөөр ашиглах болсон.
Шамбарам бол хатуу дэглэм баримталбал бүрэн эмчлэгддэг өвчин юм, эдгээрт:
1. Өтгөн хаталт ба гүйлгэлтийг цаг тухайд нь эмчлэн, хоол боловсруулах замыг хэвийн болгон, зохистойгоор зөв хоолох.
2. Спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хүчтэй хурц ба давстай хоолыг хязгаарлах, татгалзах.
3. Өтгөнөөр бие засах болгоны дараа хошногоны орчмыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шаардлагатай үед өтгөнөөр бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэхээс татгалзаж, савантай бүлээн усаар угаадаг болж сурах.
4. Шамбарамын анхны шинж тэмдэг илэрмэгц биеийн хүчний ачааллыг хөнгөн хэлбэрийн ажилаар солих.
5. Жирэмсэн эмэгтэйчүүд аарцгийн эрхтэний хураагуур судасны эргэлтийг сайжруулахын тулд өдөр бүр гимнастик хийж, явган зугаалах, өтгөнийг шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэх. хэт чанга бүс бүслэхийг хориглоно.
6. Суугаа ажилтай хүмүүс гимнастик хийх, усанд сэлэх, спортоор хичээллэх, явган зугаалах зэрэг шамбарамаас сэргийлэх арга хэмжээг өдөр болгон авч байх хэрэгтэй.
Эмийн эмчилгээнд \ Лаа, тос , венын судасны тонус сайжруулах эмүүд \ орно. Мөн бага хүрцийн мэс засал эмчилгээ хийж болно. Үүнд: хатаах тариа, шамбарамын зангилааг латексийн цагирагаар боох, хэт авиан хяналтан доор шамбарамын тэжээгч артерийг оёж боох, хэт улаан туяагаар шамбарамын зангилааг шарах, харин өвчин сүүлийн шатандаа орсон бол гемморроидэктоми гэдэг мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг. Эдгээр эмчилгээг зөвхөн нарийн мэргэжлийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчийн хяналтанд хийдэг.
Сайн байна уу Лавлах зүйл байна хатаах тариа хийлгэхэд жирэмсэн хүнний урагт нөлөө байдаг уу хүүхэд бүрэлдэх явцад нь
ReplyDeleteturuud 14 honoj bgaa ymaa. odoo hurtel edgedeggui, hurts uvdulttei bgaad bhiin. hiij boloh buh emchilgeeg /umhii tos, paileks, laa/ bugdiig n uzlee. nemer algaa. shuud avhuulah mes zasald orchihoj bolohgui yu
ReplyDelete