Сүүлийн жилүүдэд хэт авиан шинжилгээ (ЭХО) практикт өргөн нэвтэрч бусад оношлогооны багажийг бодвол шинжлүүлэгчдэд хоргүй, богино хугацаанд оношлох боломжтойгоороо өргөн хэрэглээний оношлогооны арга болжээ. ЭХО-гоор та элэгний ямар нэгэн өвчин, жишээ нь элэгний хатуурал, хавдар, үрэвсэл зэргийг оношлуулах, мөн бусад таван цул эрхтэний өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Мөн та хэвлийд өсч буй хүүхдээ хүртэл харуулах боломжтой.
Хэт авиан шинжилгээнд бэлтгэхдээ юуны өмнө өлөн байх ба хэвлийн хий, дүүрэнгэ байдаг бол 2-3 хоногийн өмнөөс хоолондоо цагаан идээ, хар талх, хүнсний ногоо, жимс голлосон бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ хий, дүүрэнгэ багасахгүй бол 3-5 ширхэг карболин буюу полифермент эмчийн заавраар хэрэглэж болно.
Давсаг, умай, дайвар, түрүү булчирхайг шинжлэхэд 8-9 цагийн шээс хуралдсан байвал оношлогоог хийхэд та эмчдээ тусалж байна гэсэн үг. Нойр булчирхайг өлөн буюу 1 литр орчим ус уулгаж шинжлэх нь оновчтой оношлуулах боломж олгоно. Цөсний уутны агшилт, эзэлхүүн тогтоолгох бол 2-3 түүхий өндөг танд хэрэг болно.
ЭХО-г урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1, эмчилгээг хянуулах зорилгоор хэдэн ч удаа хийлгэх боломжтой. Хамгийн гол нь ЭХО нь танд болон таны хүүхдэд аюулгүй шинжилгээний арга бөгөөд хямд үнэтэй, түргэн шуурхай олон давуу талтай арга юм.
No comments:
Post a Comment