Хүүхдэд зориулагдсан ихэнх эмүүд үрэл, сироп, цийдмэг хэлбэрээр эсвэл гадуураа өвөрмөц бүрхүүлтэй байдаг. Хэрэв та эдгээр эмүүдийг хооронд харьцуулж үзвэл сиропоор бэлдсэн эм ямагт илүү үнэтэй байдаг. Хүүхдийн практикт сиропоор бэлдсэн эм хэрэглэх нь хүүхдэд илүү тааламжтай байдаг. Иймээс та өөрөө дараахь аргаар сироп бэлтгэн хүүхэддээ өгч болно. Эмийг нунтаглаж, харин бүрээстэй эмийг онгойлгож зөгийн балтай ус юмуу элсэн чихэртэй буцалгаж хөргөсөн усанд хийж хутгана. Хэрвээ таны өгөх гэж байгаа эм хэт гашуун бол чихэр, зөгийн балнаасаа их хэмжээтэй хийж болно.
No comments:
Post a Comment